Орчин үеийн технологи нь хүн төрөлхтний хэрэгцээ шаардлагад зориулан бүтээгдсэн агуу багаж зэвсэг гэдэгтэй та санал нийлэх буй заа. Тэгвэл нөгөөтэйгүүр технологийн энэ их хурдацтай хөгжил, хөгжил дэвшлийн давуу тал, ашиг тус нь бидэнд аз туршилт, эрсдэлийг авчирдаг. Өнөөдөр нийт компьютер хэрэглэгчдийн хамгийн амин чухал, анхаарлын төвд байдаг хамгийн том асуудал бол хамгаалалт болон нууцлалын асуудал, тэр дундаа компьютер дээр хадгалагдсан мэдээллийн бүрэн бүтэн, найдвартай, аюулгүй байдал.
Иймээс мэдээллийн технологийн хэрэглээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй өнөө үед хүн бүр өөрийн цахим мэдээлэл буюу файлаа наад зах нь вирусээс, цаашилбал гадны зөвшөөрөлгүй хандалтуудаас хамгаалж, мэдээллийн бүрэн бүтэн, аюулгүй байдалд хяналт тавьж сурах хэрэгтэй.
Бид хэрэгцээт мэдээллээ компьютер дээр хадгалдаг. Банк, санхүүгийн мэдээлэл, байгууллагын болон бизнесийн үйл ажиллагааны баримт бичгүүд, ажилтнуудын хувийн мэдээлэл, данс тооцоо, зураг, дүрс бичлэг зэрэг өргөн хүрээний төрөл бүрийн мэдээлэл компьютер дээр хадгалагдаж байдаг. Компьютер тань зөвхөн таны хэрэгцээнд ашиглагддаг бол та мэдээллийн хамгаалалт болон нууцлалын талаар харьцангуй тайван байж болно. Гэтэл компьютерээ бусадтай хамтран эзэмшдэг, сүлжээний орчинд ажилладаг, бусад хүмүүс таны компьютерт ямар нэгэн байдлаар хандах боломжтой байдаг тохиолдолд өөрийн хэрэгцээт мэдээлэл болон хувийн файлуудаа нууж, хамгаалах хэрэгтэй.
Өнөөдөр мэдээллийн хулгай нь материаллаг зүйлийн хулгайнаас илүүтэйгээр хор хохирол учруулж, байгууллага хувь хүний эрх ашгийг ноцтой зөрчиж, цаашилбал тухайн байгууллага, хүний бизнесийн нэр хүндэд халдах, бизнесийн үйд ажиллагааг дампууруулах болсон билээ. Хамгийн аюултай нь цахим мэдээллийн хулгай та бидний нүдэнд харагдахгүйгээр явагддаг. Хулгайч компьютерийн гарын хэдэн товчлуур дээр дарах төдийд мэдээлэлд хандаж, хулгайлдаг. Иймээс энэ боломжийг хаах үүднээс цахим мэдээллийг хамгаалах талаар тодорхой мэдлэгтэй байж, зохих урьдчилан сэргийлэх ажлыг хийх шаардлагатай.
Компьютер дээрх хэрэнцээт мэдээллээ найдвартай хамгаалах энгийн нэг арга бол хувийн файлуудыг хамгаалахад туслах зориулалтын хамгаалалтын програм. Иймд файл, хавтсыг нуух, хамгаалах зориулалтын, ашиглахад хялбар програмыг сонгож хэрэглэх хэрэгтэй. Компьютер дээрх мэдээллээ нууж, хамгаалахын тулд юуны өмнө боломжит сонголтуудыг судалж, мэдвэл зохино. Бололцооны тогтвортой програм олохын тулд интернэтээр хайлт хийж болно. Ийм зориулалтын программ хангамж олон бий. Ялангуяа туршилтын хувилбарууд Ж ишээ нь http://www.folderhider.com вэб сайтад дээрх чиглэлийн гайхалтай туршилтын хувилбарууд байдаг. Та ч гэсэн туршаад үзээрэй. Програмын туршилтын хувилбарыг татаж авмагцаа компьютер дээрх зарим мэдээлэл дээрээ туршиж болно. Үүний тулд жишээ болгон нэгээс хоёр хавтас, файл сонгож, тухайн програмаа туршиж, ашиглах дадлага хийхэд л хангалттай. Туршилтын хувилбарууд нь гол төлөв 14-20 хоногийн хязгаарлагдмал хугацаатай
ажилладаг.
Tuesday, December 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment