Бид нар вирус вирус л гээд яриад байдаг шүү дээ. Trojan horse ч гэнэ Brontok ч гэнэ. Та тэгүүл энэ нэрнүүдийх нь учир утга, түүхийг мэдэхүү? Мэдэхгүй бол ороод үзээрэй маш сонирхолтой байх болно.
"Mailer" гэсэн vгийн товчлол бєгєєд имэйлээр тардаг вирусыг ийнхvv нэрлэдэг. Жишээ нь: Монголд тухайн vедээ хамгийн єргєн тархсан Happy99 (w32.Ska) вирус нь имэйл илгээсэн хvн рvv Happy99 гэсэн хавсаргасан файл бvхий имэйлийг эргээд илгээдэг.
@mm
"Mass-Mailer" гэсэн vгийн товчлол бєгєєд олон хvнд нэг захиаг зэрэг тараадаг вирусыг ингэж нэрлэдэг. Жишээ нь: Melissa вирус нь таны имэйлийн программ дахь хаягын жагсаалтанд байгаа бvх хаяг руу вирустэй захиаг тараадаг.
Bug
Программ хангамж дахь программын алдааг хэлнэ. Жишээ нь : Тєрєл бvрийн browser программууд болох Internet Explorer, Netscape Navigator дээр нууцлалын бэрхшээл гардгаас гадна 1999 оны сvvлчээр Y2К буюу 2000 оны он тооллын асуудал гарсан билээ.
Category: Hoax
Hoax нь вирус биш юм. Ихэвчлэн нэг хvнээс анхлан илгээж олон хvн дамжин нэг нэг рvvгээ явуулсан уг захианд хуурамч вирусын талаар бичсэн байдаг. Захиа нь хэнд ч vнэмшигдэхээр байдаг бєгєєд vvнээс vvдэн хvмvvс зарим нэг хэрэгтэй файлаа устгах, мєн бусад танил нєхєд рvvгээ уг вирус халдчих вий гэж анхааруулах vvднээс уг захиаг явуулдаг. Дараах шинж тэмдгvvдээр нь hoax-г таньж болдог:
- Хавсаргасан файл байдаггvйгээр нь
- Хор хєнєєл ихтэй шинэ вирус гарсныг анхааруулснаар нь
- Бусад таньдаг найз нєхєд рvvгээ уг захиаг явуулахыг хvссэнээр нь
- FBI, мэдээллийн агентлагууд, программ хангамжийн компаниудаас анхааруулсан захианы ишлэлээс нь
Хэрвээ та дээрх шинж тэмдгvvд илэрсэн захиа авбал уг захиаг єєр хvнд илгээхгvйгээр дор нь устгаарай. Hoax-н жишээнvvдээс дурдахад Klingerman Virus болон SULFNBK Hoax нар юм. "Klingerman Virus" hoax -н гол утга нь вирус танд электрон шуудангаар бус ердийн шуудангаар хvрэх бєгєєд "A Gift For You From The Klingerman Foundation" гэсэн vгнvvдийг тодоор бичсэн дугтуйг задалбал таны компьютер бус бие тань вирусээр халдварлана гэж анхааруулсан байдаг. Харин SULFNBK Hoax нь захиандаа 2001 оны 6-р сарын 1-нд компьютерээ ашиглахгvй байхыг анхааруулаад хэрвээ асаасан бол вирус идэвхижин хатуу дискэн дээрх бvх директор, файлуудыг арилгах тул vvнээс ємнє C:WindowsCommand директор дахь SULFNBK.EXE файлыг устгавал ямар ч аюулгvй болно гэсэн байдаг.
Type: Joke
Таны компютерын дэлгэц дээр янз бvрийн хєгжилтэй vйлдлvvдийн харуулах аливаа нэгэн сєрєг нєлєє багатай программ юм. Жишээ нь: гэнэт дэлгэц амраах screen-saver ажиллах гэх мэт.
Type: Trojan horse
Trojan horse гэсэн хэллэг нь эртний Трой (
Яг vvн шиг Trojan horse вирус нь хvмvvст имэйлээр ирэхдээ ердийн тоглоом, зургын файл эсвэл screen saver зэрэг шиг харагдах авч уг файлыг ажиллуулвал таны компьютер дэхь файлуудыг устгах, Registry файлд єєрчлєлт оруулах мєн Backdoor программ суулган хакеруудад IRC ашиглан вирустсэн компьютер дээрх бvх зvйлийг хянах боломжийг олгодог.
Trojan horse нь єєрийгєє имэйлээр тараадаггvйгээрээ Worm-оос ялгаатай байдаг.
Type: Virus
Єєрєє єєрийгєє хуулбарладаг программ эсвэл код байх бєгєєд бусад тєрлийн программ, Boot sector, Partition sector болон maкротой документуудад халддагаас гадна тухайн программ, документ дээр єєрийгєє нэмж суулган хавсаргадаг. Ихэнх вирус нь єєрийгєє хуулбарладаг бєгєєд vvнээс олонх нь компьютерт эвдрэл гэмтлийг учруулдаг байна.
Type: Worm
Єєрєє єєрийгєє хуулбарладаг программ. Жишээ нь: нэг диск драйвераас нєгєєд хуулах, имэйл болон бусад захиа илгээх механизмуудыг ашиглан єєрийнхєє хувийг илгээх г.м.
Компютерын хэвийн ажиллагааг гэмтээх хор хєнєєлтэйгєєс гадна ихэвчлэн инээдмийн хєгжилтэй программ хэлбэрээр ирдэг.
Portable Executable (PE) файл
Microsoft 32-бит vйлдлийн системд ажилладаг portable файлыг PE файл гэж нэрлэдэг. PE файлууд нь executable буюу ажилладаг файлууд байдаг бол бvх executable файлууд portable байдаггvй. Мєн Portable Executable файл нь Windows 95, 98, Me, NT, болон 2000 систем дээр ажилладаг. Portable Executable (PE) файлын нэг жишээ нь screen saver (.scr) файл байдаг.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

No comments:
Post a Comment