Сонирхолтой санал асуулга

Tuesday, December 1, 2009

Дэлхийн дулаарлыг компьютерээс харвал….

Өнөөдөр дэлхий дахинаа цаг агаарын дулаарал эрчимтэй ихсэж байна. Наад зах нь үүнийг энэ зуны аагим халуун баталж буй. Цаг агаарын дулаарал нь манай гарагийнханд нэг талаар таатай, нөгөөтэйгүүр тун таагүй байдлыг бий болгож байна. Америкийн цаг уур судлалын үндэсний төвийн (http://www.ncar.ucar.edu/) эрдэмтдийн гаргасан дэлхийн эрт цагийн дулаарлыг харуулсан нэгэн сонирхолтой компьютерийн загвараас үзэхэд дэлхийн цаг уурын хүчтэй дулаарал дэлхий дээрх амьд амьтдыг бараг цөмийн устгадаг болох нь батлагджээ. Эрдэмтдийн үзэж буйгаар ойролцоогоор 250 сая жилийн өмнө дэлхий дээрх жилийн дундаж температур өнөөгийнхөөс 10-30 хэмээр илүү байжээ. Энэхүү дулаарал нь агаар мандалд төдийгүй далайн усны 3 км гүнд хүртэл явагдаж, далайн усны түвшинг ихээхэн өөрчилж, доторх хүчилтөрөгчийн хэмжээг эрс багасгасан байна. Зарим хэсгүүдэд хүчилтөрөгч огт байхгүй болж, цөөнгүй тооны усны амьтад устаж үгүй болжээ.

No comments:

Post a Comment