Сонирхолтой санал асуулга

Wednesday, October 21, 2009

Төрсөн өдрийн тань төөрөг зурхай No 2

11 сарын 3-11
Энэ ордныхон шинжлэх ухаан техник, соёл урлагт авьяастай хүмүүс Тэд хөгжимчин зураач болдог. Тэд нэр төрд дуртай дуртай биш ч алдар гавьяанд дуртай. Уран бүтээлээ ганцаараа туурвих дуртай. Хэрэгтэй хүнээ амархан олдог . тогтоомж сайтай. Алиа хошин зантай. Түргэн ууртай шүүмжлэгч хүмүүс. Хувийн харьцаанд тэд анхаарал халамжтай байдаг. Хайр дурлал нь халуун оргилуун байдаг. Салалт ховор.

Төрсөн өдрийн тань төөрөг зурхай No 2

9 сарын 13-22
Энэ охиныхон гүн ухаантай тооцоотой шүүмжлэгчид, философи сэтгэхүйтэй хүмүүс. Юуны өмнө тэд учир утгатай , саруул гэгээн үзэл, амьдралыг байгаагаар нь хүлээж авдаг. Тэд саруул ухаан тооцоотой байдгаараа санхүү тооцоолон бодох төлөвлөгөөтэй газар өндөр амжилтанд хүрдэг.

Төрсөн өдрийн тань төөрөг зурхай No 1

6 сарын 12-13
Энэ ихрүүд олон талын мэдлэгтэй, сонирхол гоц авьяастай хүмүүс юм. Тэд хүнтэй сайн харьцаатай тууштай мөрдөгч эмх цэгцтэй хүмүүс юм. Сайн сайхан тэгш шударга амьдрахыг хүсдэг. Эрх мэдэлд байнга хүрэхийг хүсдэг. Энэ ихрүүд голдуу жинхэнэ хайр дурлалтайгаа учирдаг. Тэд юм бүхний өмнө хошуу дүрдэг хүмүүст маш их дургүй.

6 сарын 14-21
Эд голдуу философич математикч хөгжимчид. Тэд зарим үед энэрэнгүй ид шидийн зэрэг зүйлд дуртай байдаг. Тэд олон хэл сурах авьяастай мөн мэдлэг боловсрол сайтай байдаг. Гэвч тэд нэлээд залхуудуу , магтаалд дуртай өөртөө итгэл муутай улс. Тэд амьдралд дуртай хүнд болон амьтдад сайн. Гэр бүлийн тал дээр тогтвортой хүмүүс.

6 сарын 22

Төрсөн өдрийн тань төөрөг зурхай No 1

5 сарын 1-10
Энэ ордонд төрсөн энэ сарын хүмүүс голдуу гүн ухаантай философи сэтгэлгээтэй хүмүүс байдаг. Тэдний зарим нь ямар нэгэн талын гоц авьяастай байдаг. Тэднийг соёл урлагийн ертөнц татдаг. Онцолбол дуу, уран баримал, мөн сайн дизайнарууд алт мөнгөний дархан тогооч, оёдолчин гэх мэт. Энэ хүмүүс маш их зөөлөн уян сэтгэлтэй байдаг. Тэд амьдралдаа үргэлж баяр баясгалантай энэрэнгүй ханддаг ба дандаа тайван байгаль дэлхий амьтанд хайртай хүмүүс. Мөнхийн тогтвортой зан нь тэднийг нэг газраа суурьшиж ажиллах амьдрах байдалд хүргэдэг. Төрөлхийн зөөлөн эелдэг улсууд учир тэд маш их найдвартай үнэнч халамжтай партнер болж амьдралдаа гол төлөв айл гэрийн толгойлогч байдаг. Хайр дурлалын хувьд тэд маш их цамаан улс. Тэдэнд удаан хугацааны таашаал авах идэвхтэй секст дуртай бөгөөд өөрөө ч партнердаа их таашаал өгдөг. Харин нийт үхрүүд маш их хартай учир дурлалын гурвалжингийн асуудлыг тэвчдэггүй.

5 сарын 11-14

Төрсөн өдрийн тань төөрөг зурхай No 1

3 сарын 1-10
Энэ загас нь хамгийн туниа муутай. Тэд хар багаасаа хатуу сэтгэл санаатай чадалтай найзтай болохыг хүсдэг. Тэд өөрийгөө ямар ч нөхцөл байдалд хамгаалах чадвартай хүнийг байнга хайдаг. Статистикийн дагуу хувь заяа нь эдгээр хүмүүст амьдралын ямар нэгэн хүндрэл, хүнд туршилт хатуу цохилт болон бусад гамшгийг авчирдаг. Эдгээр хүмүүс өөрийгөө хамгаалах чадваргүй сэтгэл санааны хатан зориггүй хүч тамиргүй нь тэдний хатуу чанартай хүч чадал бүхий хүний нөмөрт байхад хүрдэг. Тэдний сул дорой байдал архичин, тамхичин болон бусад муу муухай бусармагын намагт живэхэд хүргэдэг. Зарим нь энэ байдлаас гарч чаддаг. Тэд ихэнх нь ухаантай , сайн боловсрол эзэмшсэн байдаг. Тэд хүнд хайрлуулах, хүнийг хайрлахыг хар нялхаасаа өтлөн хөгширтлөө мөрөөддөг.

Төрсөн өдрийн тань төөрөг зурхай No 1

2 сарын 1-3
Энэ үед төрсөн хүмүүс маш харьцаа сайтай элэгсэг хүмүүс байдаг. Амьдралд тэд өндөр шаардлага тавьж , удирдах албан тушаалд дэвших явдал ч байна. Өөрийн үзэл бодлоо тодорхой үндэслэлтэй илэрхийлдэг. Тэд дандаа гоо сайхан , өндөрлөгрүү тэмүүлдэг. Тэд ердийн байдалд дургүй энгийн хүмүүс тэдний нүдэнд өртдөггүй.

Төрсөн өдрийн тань төөрөг зурхай No 1

1 сарын 1
Энэ хүмүүс голдуу өөрийн дотуур санаандаа итгэж байж амьдардаг. Нийтийн дунд тэд зөвхөн “биетээр” л оролцдог, юу гэвэл тэд шал өөр юм бодож шал өөр газар сэтгэл нь явж байдаг.

Төрсөн ордоор нь зан төлөв, ааш араншинг тодорхойлох

Матар

Хувь тавилан хайр хишгээ ховорхон хайрладаг. Тэдний амжилт бүтээл бол амьдралын бэрхшээлийг даван туулсаны билэгдэл болдог. Бусад хүмүүс тэднийг хайрлахаас илүү хүндэлдэг. Итгэл даадаг, үнэнч шударга, зарчимч, ганцаардлыг үзэн яддаг, бусдад итгэдэггүй, хуучинсаг үзэлтэй, нэр төрөө эрхэмлэдэг, нууцлаг, муу санадаг, үүргээ ухамсарладаг. Тэд сайн үйл хийх дуртай. Аливаад зөв шийд гаргадаг, зан ааш нь хаврын тэнгэр шиг хувирч байдаг.

Төрсөн ордоор нь зан төлөв, ааш араншинг тодорхойлох

Жинлүүр

Бусдыг таньж мэдэхдээ сайн, аливааг тооцоолсоны эцэст шийддэг. Цэцэн цэлмэг, нийтэч зочломтгой. Аз дутвал сэтгэлээр унадаг. Гоёмсог тавилга, хувцас хэрэглэлд дуртай. Найз нөхөд нь аль нэг талаар өөрөөс нь илүү гарсан байвал атаархаж хорсдог. Гоо сайхан урлаг уран сайханд дуртай. Ганцаардалд дургүй.

Төрсөн ордоор нь зан төлөв, ааш араншинг тодорхойлох

Мэлхий

Цэвэр ариун сэтгэлтэй, халамжтай хүмүүс. Хайртай дотны хүндээ үнэнч

Төрсөн ордоор нь зан төлөв, ааш араншинг тодорхойлох


Хонь

Хонины ордныхон бусдад нөлөөлөх авьяастай.

Амжилтанд хэрхэн хүрэх вэ?


Зарим хүмүүс яаж ийм их амжилтанд хүрдэг вэ? Хариулт нь: Тэд өөрсдийн бие махбод болон оюун ухаанаа хэрхэн ашиглах ёстойгоо мэддэг.
Их амжилт гаргасан хүмүүс дараах дөрвөн дүрмийг амьдралдаа баримталдаг байжээ:

1. Юу хүсэж байгаагаа маш сайн тодорхойлох
2. Хүлээлгүй шууд хийж эхлэх
3. Хүссэн үр дүндээ хүрээгүй тохиолдолд хаана ямар алдаа гаргаснаа мэдэх, юу юуг шинээр сурч авснаа дүгнэх, өөрийн арга барилын аль нь үр дүнтэйг олох
4. Хүссэн үр дүндээ хүртлээ оролдлогоо уян хатан байлгах

Monday, October 19, 2009