Бидний өдөр тутмын ажилд хамгийн ихээр хэрэглэгддэг зүйлсийн тоонд бичгийн цаас яах аргагүй орно. Хэрэв бичгийн цаасыг нэг удаа хэрэглэхгүй, олон дахин хэрэглэж болдог бол санхүүгийн хувьд ихээхэн хэмнэлттэй байхсан. Ядаж л бичсэн тайлангаа цаасан дээр хэвлэж уншчихаад л хэдэн цагийн дараа өнөө л хэвлэсэн цаасаа цэвэрлэн дахин дээр нь хэвлэж болно.
Их хэмжээний цаас хэрэглэдэг зарим хүмүүсийн толгойд хөгийн гэмээр иймэрхүү бодол төрдөг ч байж мэднэ. Орчин үед дэлхий дахинаа цаасгүй....
технологийн эрин эхэлснийг тунхаглаж, энэ зүгт хуйларч байгаа хэдий ч хэрэглэгчид урьдын адилаар мэдээллийг хэвлэмэл байдлаар хүлээн авахыг илүүд үзэж байгаа нь нууц биш.
технологийн эрин эхэлснийг тунхаглаж, энэ зүгт хуйларч байгаа хэдий ч хэрэглэгчид урьдын адилаар мэдээллийг хэвлэмэл байдлаар хүлээн авахыг илүүд үзэж байгаа нь нууц биш.
Нөгөөтэйгүүр хэвлэмэл мэдээллийн тэн хагас нь цаг хугацааны хувьд бага буюу түр зуур хэрэглэгддэг. Тэгвэл Xerox компаниас тодорхой хугацааны дараа түүн дээр хэвлэсэн мэдээлэл устан арилдаг онцлогтой цаас гаргажээ. Энэхүү ид шидийн нууц нь тодорхой урттай гэрлийн долгионы үйчлэлд хариулах чадвар бүхий цаасны бүтэцтэй холбоотой юм. Ийнхүү хэвлэснээс хойш 16-24 цагийн дараа түүн дээр хэвлэгдсэн зүйл алга болж, цаас урьдын адил цав цагаахан дахин хэрэглэхэд бэлэн болдог гэнэ.
Боловсруулагчдын зүгээс хийсэн тооцоогоор шинэ бүтээгдэхүүн нь албан байгууллагуудын үйл ажиллагаанд хэрэглэгдэж буй цаасыг 80 хувиар хэмнэх боломжийг олгох аж. Энэ тохиолдолд гэрээ, хэлцэл, заавар журам гэх зэрэг албаны зайлшгүй чухал баримт бичгүүдийг л нэг удаагийн цаасанд хэвлэх юм. Xerox компанийн мэргэжилтнүүд олон дахин хэрэглэгдэх цаасанд зориулж хэвлэх төхөөрөмж боловсруулахаар зэхэж байна.


No comments:
Post a Comment