5 сарын 1-10
Энэ ордонд төрсөн энэ сарын хүмүүс голдуу гүн ухаантай философи сэтгэлгээтэй хүмүүс байдаг. Тэдний зарим нь ямар нэгэн талын гоц авьяастай байдаг. Тэднийг соёл урлагийн ертөнц татдаг. Онцолбол дуу, уран баримал, мөн сайн дизайнарууд алт мөнгөний дархан тогооч, оёдолчин гэх мэт. Энэ хүмүүс маш их зөөлөн уян сэтгэлтэй байдаг. Тэд амьдралдаа үргэлж баяр баясгалантай энэрэнгүй ханддаг ба дандаа тайван байгаль дэлхий амьтанд хайртай хүмүүс. Мөнхийн тогтвортой зан нь тэднийг нэг газраа суурьшиж ажиллах амьдрах байдалд хүргэдэг. Төрөлхийн зөөлөн эелдэг улсууд учир тэд маш их найдвартай үнэнч халамжтай партнер болж амьдралдаа гол төлөв айл гэрийн толгойлогч байдаг. Хайр дурлалын хувьд тэд маш их цамаан улс. Тэдэнд удаан хугацааны таашаал авах идэвхтэй секст дуртай бөгөөд өөрөө ч партнердаа их таашаал өгдөг. Харин нийт үхрүүд маш их хартай учир дурлалын гурвалжингийн асуудлыг тэвчдэггүй.
5 сарын 11-14
Энэ үхрүүд дээр дурдсан зангаас гадна олон зантай адайр ааштай байдаг. Тэд өдөн дээр унтаж бүхий л үнэтэй гоё зүйл рүү тэмүүлж сайхан хоол сайн дарсанд дуртай. Тэд тогтворгүй зантай хүнд авиртай юмыг амархан тусгаж авдаг. Нэг талаас тайван амгалан хүний үгээр юм шиг мөртлөө бага юман дээр зөрүүдэлдэг.Өөрийн философи сэтгэлгээгээ ашиглан уран бүтээлч дээгүүр зиндааны хүмүүстэй танилцахдаа гарамгай байдаг. Энэ хүмүүс хоосон мөрөөдөх хийсвэр зантай байдаг. бөгөөд секс эротик тал нь хийсвэр үзэгдэл гаргамтгай байдаг. Yхрүүдийн дунд жүжигчид олон байдаг. Орчин тойрондоо тэд хүний сонирхол татаж баяр баясгалан өгч чаддаг жижиг зүйлээр хэрүүл цуглаан хийдэг. Тэд өөрийн гэсэн юмныхаа төлөө үхэн хатан зүтгэж зууралддаг. Энэ нь хайртай хүн нь чбай өөрийнх нь өмч ч бай жижиг зүйл байсан ч… Зарим таарамжгүй байдал уур уцаар нь голдуу секс эротик хэрэгцээнээс нь болдог. Өөрийн хайр дурлал гэр бүл ажил хэргийнхээ партнерийг сонгохдоо маш нарийн шалгуур явуулж байж авдаг.
5 сарын 15- 21
Энэ үхрүүд маш нууцлаг хүмүүс Өөрийн хүсэл эрмэлзлэл мэдрэмжээ маш хүчтэй хамгаалдаг. Тэд эрх чөлөөнд дуртай бэрхшээлийн хүнд явдлыг ганцаар туулах дуртай. Энэ хүмүүс эрх ашгийн тулд тусархуу ажил хэрэгч байдаг. Хайр сэтгэл нь ч мөн энэ чиглэлээр явагддаг. Мөнгөний үнэ цэнийг тэд маш багаасаа мэддэг.Тэд хөрөнгийн төлөө хүнтэй суух нь зөв гэж үздэг. Мөнгөний талаар тэд ёстой л суусан газраасаа шороо атгана гэгч . Тэд өөрийнхөө хийх юмны үр дүнг урьдчилан тооцоолон мэддэг учир мөнгө олох андаа амархан олдог. Тэд маш их нэр төрд дуртай. Тэгээд ч их ажилсаг болохоор өөртөө ч хүнд ч зав чөлөө өгдөггүй.
Тэд маш их тэвчээртэй учир юмны цаана гарч ялалтад хүрдэг. Энэ хүнтэй нөхөрлөвөл ихийг авна. Дайсагнавал маш муу юм шүү. Хувийн болон гэр бүлийн амьдралд ч гэсэн энэ чиг журмаар явахыг шаардана.Энэ хүмүүстэй гэр бүл болсон нөхцөлд салалт бараг байхгүй гэвч бэлэвсрэлт олон тохиолддог гэж статистикийн тооцоо гарсан байдаг.
5 сарын 22-24
Энэ ихрүүд бие даасан өөрийн бодол үйлдлээ зоримог гаргаж чаддаг. Тэд шийдмэг шулуун үзэл бодолтой хүчирхэг биетэй хүн юм. Ихрүүд нэр хүндэд дуртай бусдад хатуу ширүүн хандаж тэднээс ихийг шаарддаг. үг ярианы баялаг сайтай хурал цуглаанд тэд гарамгай илтгэгчид юм . Энэ ихрүүд их юманд хүрч өндөрлөгт гардаг. Тэдэнтэй хамтран ажиллагчид мөн их юманд хүрдэг. Тэд хүнээр хайрлуулж энхрийлүүлэх дуртай ч өөрсдөө үнэн сэтгэлээсээ дурлах нь тун ховор
5 сарын 25-31
Энэ ихрүүд маш их ярианы баялагтай чалчаа хүмүүс байдаг. Тэд байнга зүйр цэцэн үгээр хүмүүсийг инээлгэж баясгадаг. Тэдэнтэй цуг байхад огт уйддаггүй. Энэ ихрүүд олон талын мэдлэгтэй тэдний мэдлэгийн хүрээ өргөн бөгөөд тэд хоёр ааштай хүмүүс. Амьдралын туршид тэд олон эхнэр сольж өөрсдийн үзэл бодол ажил төрлөө ч олон өөрчилдөг. Амьдралын эхний үед тэд ямарч зовлонг туулж өөрийн хөгжилтэй хөнгөн зангаараа туулж чаддаг. Ер нь тэд ямагт хүмүүсийн дунд эрэлт хэрэгцээтэй байж чаддагаараа жинхэнэ төлөөлөгч болж чаддаг.
6 сарын 1-3
Энэ ихрүүд ярианы баялагтай хоёр нүүртэй улс. Тэд бурхнаас заяасан илтгэгчид дийлдэшгүй зан чанар эрх чөлөө бие даасан байдалд дуртай. Тэднийг урлагийн ертөнц татдаг. Тэр зүйр цэцэн үг шог хошигнол зэргийг зэргийг сонирхож дурладаг ганцаардмал байдлыг үзэн яддаг учир тэд олон нийтийн цуглаан уулзалт үдэшлэгт их дуртай эрт хүнтэй суудаг. Тэд хурдан шалмаг хөнгөн хийсвэр шүүмжлэх дуртай өнгөц сэтгэхүйтэй ямарч байдалд биеэ авч явж чаддаг. Тэдний дунд философич, математикч, хөгжимчид их байдаг. Найз нөхөд ихтэй амьдралдаа тэд дэлхий тойрон тэнүүчлэгчид юм.
6 сарын 4-11
Энэ ихрүүд ёстой тайлагдашгүй нууцлаг хүмүүс. Тэд ямагт хэдэн саналтай шуудай дүүрэн бодол санаа өвөртөлсөн байдаг. Тэдний санал голдуу маш сонирхолтой өвөрмөц баялаг хэрэгцээ хүсэлт ихтэй байдаг. Тэд энэ санал бодол төлөвлөгөөгөө хүн бүрд өгч байдаг.
Энэ бүх төлөвлөгөө үзэл бодол нь чухал амьдарлынх нь үнэ цэнэ талх юм. Yүгээрээ тэд өөрийгөө тэжээж мөн ашигтай борлуулдаг. Эд нарын үнэ эрэл нь насан туршдаа үргэлжилж байдаг. Хайр дурлалын хувьд тэд мөнхийн залуу хүмүүс. Энэ хөнгөн хийсвэр зан нь насны эцэст мэдрэлийн ядаргаа бүр цаашилбал өвчинд хүргэж насныхаа эцэст галзуурах явдал ч их тохиолддог.
Wednesday, October 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment