3 сарын 1-10
Энэ загас нь хамгийн туниа муутай. Тэд хар багаасаа хатуу сэтгэл санаатай чадалтай найзтай болохыг хүсдэг. Тэд өөрийгөө ямар ч нөхцөл байдалд хамгаалах чадвартай хүнийг байнга хайдаг. Статистикийн дагуу хувь заяа нь эдгээр хүмүүст амьдралын ямар нэгэн хүндрэл, хүнд туршилт хатуу цохилт болон бусад гамшгийг авчирдаг. Эдгээр хүмүүс өөрийгөө хамгаалах чадваргүй сэтгэл санааны хатан зориггүй хүч тамиргүй нь тэдний хатуу чанартай хүч чадал бүхий хүний нөмөрт байхад хүрдэг. Тэдний сул дорой байдал архичин, тамхичин болон бусад муу муухай бусармагын намагт живэхэд хүргэдэг. Зарим нь энэ байдлаас гарч чаддаг. Тэд ихэнх нь ухаантай , сайн боловсрол эзэмшсэн байдаг. Тэд хүнд хайрлуулах, хүнийг хайрлахыг хар нялхаасаа өтлөн хөгширтлөө мөрөөддөг.
Гэвч энэ мөрөөдөл нь голдуу мөрөөдлөөрөө үлддэг. Энэ загасуудыг хүмүүс ихэд өрөвдөж тэдэнд туслахыг боддог. Тэдний хувийн амьдрал нь маш их нууцлаг байдаг учир хүмүүс тэднийг их сонирхдог. Хайр дурлал дотны харьцаанд амьдралд тэднийг гүйцэх хүн байхгүй . Тэд хүнийг тайвшруулах, хаягдсан , гомдсон болгоныг сэргээх асар их авьяастай. Ийм загастай хамтран амьдрахад тэдний энэ зөөлөн харьцаа халамжийн өнгө аястай нь нийцэхэд хэцүү. Энэ бол тэдний өнгөн тал . Цаанаа бол маш их ааштай, заримдаа бүр хашгичиж, уйлж унжина, ялангуяа эмэгтэйчүүд нь . Энэ хүмүүс голдуу хүнд ойлгогдохгүй үлддэг. Тэд гэрлэхээрээ нэг жаргана гэж боддог. Залуу насны замбараагүй явдал үйлдлээ орхиод дулаан сайхан амьдрахыг хүсдэг . Гэвч энэ ордныхонд ямар нэгэн үл ойлгогдох далдын шалтгаанаар хагацах, салах, дахин гэрлэх, бэлэвсрэх зэрэг үйл явдлууд тохиолдог. Энэ хүнд үед тэд өөрт нь аврагч ирнэ, аз жаргал ирнэ, аз жаргал ирж амьдрал тогтворжино гэсэн чинь сэтгэлийнх нь мөргөл тус болдог. Энэ хүлээлт нь тэднийг живүүлэхгүй тогтуун байлгах нэгэн ёсны чиглүүр нь юм. Мөн энэ тэд нарын дундаж амьдралд, дундаж ажил цалинтай ноомой даруу байхад нь нэмэр болдог. Энэ байдалд тэдний хүргэсэн зүйл бол өнгөн дээр түүнийг дарга удирдах хүмүүс ер нь найз нөхөд нь ч үнэлдэггүйд оршино.
3 сарын 11-20
Энэ загаснууд маш мэдрэмтгий, нөхөрсөг, сайхан сэтгэлтэй, сайн санаатай гэвч маш их нэр хүндэд дуртай улс. Тэд уран зураг, Зохион бүтээх авьяастай . Тэдний ихэнх нь урлагт дуртай , тэд үнэн сэтгэлээсээ биеэ уран зохиол, яруу найраг , хөгжим ,бүжиг, ер нь романтикд зориулдаг. Энэ загаснууд маш их ярианы баялагтай, тэд тойрон хүрээлэгчдээ өөртөө хэрэгтэй хүмүүсээр сонгодог бөгөөд тэдний дунд өөрөө тодрон байдаг. Амьдралд тэд хамгийн чухалд гэр бүлийн уур амьсгалыг эрхэмлэдэг. Тэд голдуу гэрсэг хүмүүс байдаг, тиймд чтэд чөлөөт мэргэжил сонгодог. Гэрээр хийж болох ажил эрдэг. Бас тэд их энэрэнгүй сэтгэлтэй бодгаль улс учир хүн асрах сувилахад илүү сайн бөгөөд асарч буй хүндээ бүр бүх талын дэмжлэг үзүүлдэг. Ажил янз бүрийн зохион байгуулалттай арга хэмжээ тэдэнд их таашаал авчирдаг. Тэд энэ олон нийтийн арга хэмжээнд оролцож үр бүтээл гаргасныхаа дагуу нэр хүнд олж авдаг. Тэд сайн үнэн ч андуудтай ч илүү хүчирхэг дээд зиндааны танил хамгаалагчтай болж чаддаг. Тэдний гол шинж бол мохошгүй зан, тогтуун хатуу сэтгэлтэй зоримог шийдэмгий тэвчээр юм . Нэг талаасаа сайхан зан ааш эелдэг харьцахад тун эвтэй хүмүүс нөгөө талаас дэндүү ихэмсэг дээрэлхүү нэр хүндийн төлөө явдаг хүмүүс . Энэ загасууд голдуу юманд хүрч хүмүүст хүндлүүлдэг. Гэхдээ муу хүмүүсийн нөлөөнд орох мөн өөрийн асар их хардалтаас болгоомжлох хэрэгтэй . Хэрэв харилцан жинхэнэ хайр дурлалаа олсон нөхцөлд тэд үнэнч сайн партнер болдог. Хайр дурлалд тэд авахаас илүү өгдөг улс. Тэдний амьдралын туслах нь тэдний өөрсдийн мөрөөдөл , дуусашгүй сайн сайхныг хүсэн эрмэлздэгт оршино. Загаснууд өөрийн байдлаараа маш цэмцгэр, бодь хүмүүс, хүнийг татах авьяастай. Тэд амьдралдаа маш болгоомжтой хандах ёстой, тэднийг ямар нэгэн осол гэмтэл байнга хүлээж байдаг .(Жишээ нь: шархдах, усанд живэх, гэх мэт ) Тиймээс холын аялал, зугаалга, нүүх суух зэрэг үедээ болгоомжтой байвал зохино.
3 сарын 21
3-р сарын 21 хаврын тэнцвэрийн өдөр, царсны өдөр нь жилд нэг удаа болдог. Иймд царсны хонь нь маш ховор юм.Энэ хонинууд их эрч хүчтэй, амьдралын хатуужилтай хүмүүс. Тэд багагүй хүч чадалтай, сайхан зүс царайтай, энэ хонинууд их биеэ даасан хүмүүс. Тэдэнд их нэр хүнд , өөрийгөө өндөрт өргөх сэтгэл ихтэй нь нөлөөлнө. Энэ байдал нь тэдэнд илүү татагдахад хүргэдэг. Энэ хүмүүс дарлагдсан, ядарсныг хамгаалж баатарлаг гавьяа байгуулах дуртай бөгөөд тэднийг тойрон хүрээлэгчид нь бишрэн шүтдэг юм. Юм бүхэнд давамгайлан, ямар ч нөхцөлд усан дээр тогтож байж чаддаг нь хүмүүст маш их бахархал төрүүлдэг. Тэдэнтэй харьцахдаа нөхөрсөг, хүндэлсэн, итгэсэн байдлаар хандаж байж ажил хэргээ бүтээнэ.Энэ хоньтой суусан эмэгтэйчүүд түүнээс маш ихийг авдаг, тэдний хүссэн хань нь мөн юм. Тэдэнтэй харьцахад амар, яагаад гэвэл тэд шулуун шударга, өөрийн бодлыг нуудаггүй, мөн тэд ханьдаа халамжтай, үнэнч, мөн тэд тачаангуй, секст сайн байдаг. Гэвч энэ хониныхон маш их хүнийг бүх талаас нь харж, сонгож , нарийн судалж байж тэр бүсгүй нь маш ухаалаг, эелдэг, наалинхай бөгөөд зочны өрөөнд хатагтай, гал зуухны өрөөд тогооч, унтлагын өрөөнд жинхэнэ эмэгтэй хүн байх ёстой.
3 сарын 22-31
Энэ хонь нь даруу, зарим үед бүр ичимхий, Тэд хурц ухаан, дотоод соёлтой хүмүүс. Тэд эрдэм боловсролд тэмүүлж, чөлөөт цагаа өөрийгөө хөгжүүлэхэд зориулдаг. Тэд нар сэхээтэн хүмүүжилтэй, уриалагхан, өөрийгөө барьж чаддаг, хүмүүст нөлөөлж чаддаг. Эд нар өөрийн найз нөхдөдөө үнэнч, ойр дотныхондоо сайн сайхан ханддаг. Тэднийг өөртөө дасгахад бэрх байдаг. Тэд өөрсдөө анд нөхөд амраг саднаа олж авдаг. Ойрын харьцаа сексээ тэд өөрийн найруулгаар хийдэг. Түүний партнер нь яг түүнийг бүх юмыг , аясыг дагах ёстой. Эд нар ажилдаа амжилт гаргаж, амьдралдаа ч сайн сайхан явдаг.
4 сарын 1-10
Энэ хонинууд эрүүл чийрэг, гуалиг, сайхан, саруул ухаантай хүмүүс. Тэд гуа зүс царайтай, түүнийгээ ч мэддэг учир, нэг бахархал нь бөгөөд үнэ цэнээ ч мэддэг. Эдгээр хүмүүс ажил хэрэгч, идэвхтэй, хүмүүстэй харьцаа сайн. Тэд яриа , хүмүүстэй амархан танилцаж авдаг, эднийг энэ чанар хувийн амьдралд тийм ч сайнаар нөлөөлдөггүй.
Статистикийн үзүүлэлтээр энэ хонины хувийн амьдрал , сексийн байдал нь тэдний юм бүхнийг түрэмгийлэх, давамгайлах чанар нь муугаар нөлөөлдөг.Тэд маш хартай
4 сарын 11-20
Энэ хонинууд саруул ухаантай, сэтгэх маш ой санамж сайтай мөн тогтуун ичимхий боловч хүмүүсийн дунд ямар нэг байдлаар ялгардаг. Тэд их биеэ тоосон нэр төрд дуртай, өөрийн нэрээ эрхэмлэдэг хүмүүс юм. Магтаалд дуртай, шүтлэг, урлагийн ертөнцөд дуртай, хамтын амьдралд партнер нь зөв авч явбал тэд үнэнч сайн хань болж чаддаг. Ийм үед тэдний нэр хүндэд л халдахгүй байх нь чухал. Хэрэв тэд нууц амрагтай бол энэ нь тэдэнд байгалиас заяасан араншин юм. Хэрэв тэдний аясыг дагаж, сайн мууд нь хүлээцтэй хандаж чадвал тэд бидний гарт насан туршдаа байх болно.
4 сарын 21-30
Шинжлэх ухаан урлагийн бүх төрөлд гарамгай амжилт гаргадаг. Байгаль тэднийг философи ухаан орчноо уран сайхнаар төсөөлдөг чадвартай болгосон. Тэдний дунд хөгжим яруу найргийн зүтгэлтнүүд төрдөг. Тэд их өргөн мэдлэгийн цар хүрээтэй бүх талын боловсролтой зорилгодоо хүрэхдээ бүх зүйлээ зориулдаг. Мөн зорьсон зорилгодоо хүрсэн цагт тэд аз жаргалтай байдаг. Энэ чанар нь тэднийг ямарч үед биеэ сайхан авч явж хайр дурлал ажлын амжилтад хүрэх боломжийг хангадаг. Тэд уян хатан эелдэг мөртлөө өөрийн үзэл бодлыг чанд сахидаг. Зарим үед тэд уян хатан байж чаддаггүй учир зөрчил гардаг. Тэд эхэлж сайддаггүй харин нөгөө хүн нь эвлэрэхийг хүсвэл маш амархан хүлээн авдаг. Хэрэв сайн холбоотой гэж бодох юм бол түүний энэ эвлэршгүй зан нь түрэмгий нь хүлээн зөвшөөрч зөрүү зан биеэ тоосон байдалтай нь эвлэрэх хэрэгтэй. Харин хайр дурлал гэр бүлдээ үхэр нь маш үнэнч тэдний төлөө үхтлээ хүчин зүтгэдэг. Тэд маш үнэнч сэтгэл ариун жинхэнэ хайр сэтгэлийг агуулсан байдаг учир хамтран амьдрагчаасаа үүнийг л хүсдэг. Хэрэв мэхлүүлснээ мэдэх юм бол яаж гуйж уйлж байсан ч эвлэрэхгүй бөгөөд эргэж нийлнэ гэж ёстой байхгүй. Сэтгэлдээ өршөөсөн ч мартана гэж байхгүй. Тэд энхийг эрхэмлэдэг эвгүй байдалд орохыг хүсдэггүй хэрүүл тэмцэлтэй газраас зугтдаг. Хайр дурлалдаа үнэнч шударга халамжтай “Хайр дурлал” гэдэг нь түүний хувьд эрхэм үг, насны эцэст тансаг амьдардаг.
Wednesday, October 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment