Сонирхолтой санал асуулга

Wednesday, October 21, 2009

Төрсөн өдрийн тань төөрөг зурхай No 2

9 сарын 13-22
Энэ охиныхон гүн ухаантай тооцоотой шүүмжлэгчид, философи сэтгэхүйтэй хүмүүс. Юуны өмнө тэд учир утгатай , саруул гэгээн үзэл, амьдралыг байгаагаар нь хүлээж авдаг. Тэд саруул ухаан тооцоотой байдгаараа санхүү тооцоолон бодох төлөвлөгөөтэй газар өндөр амжилтанд хүрдэг.
Тэд эрдэмтэд багш эдийн засагчид улс төрчид болдог. Нөхөрлөл нь тэдний хувьд өөрсдийнх нь ашигт тохирох ёстой. Гомдоосон хүнээ огт мартдаггүй . тэд төрөлхийн юмыг санадаг. Хариугаа авдаг улс . Хувийн амьдралдаа тэд нэг их баяр хөөр жаргалыг эрдэггүй. Тэд өөрсдөө ааш муутай тэгээд ч ойр дотныхноосоо их юм шаарддаг.
Өөрийн дотоод сэтгэлдээ ихийг хадгалж чаддаг. Гадагш гаргах дургүй хүмүүс.

9-р сарын 23
Энэ охиныхон маш идэвхитэй найдвартай хичээнгүй хүмүүс . Ажил дээр нь энэ хүмүүсийг үнэлж хүндэтгэдэг. Тэд ажилч хичээнгүй , тэвчээртэй шинжлэх ухаанд дуртай. Хүнтэй харьцахад тэдэнд ичимхий зан нь саад болдог. Энэ ордныхонд бараг салах сарних явдал бараг гардаггүй . Гэрлэхээсээ өмнө огт хүнтэй харьцаагүй цэвэр ариунаа хадгалж чаддаг. Орь ганц бие эмэгтэйчүүд энэ ордноос төрдөг гэж статистк тооцоонд байдаг.


9 сарын 24-10-р сарын 3
Хөнгөн хөгжилтэй зантай. Тэд хөгжим бүжиг, ямар нэгэн үзвэр очих дуртай. Гэвч эд нар тийм ч амар хүмүүс биш юм. Нэлээн адайр ааштай, ууртай. Нэг талаас тэд хөгжилтэй хөнгөн, сайхан зантай хүмүүс. Нөгөө талаас хөнгөмсөг хийсвэр хүмүүс юм. Тэд нар өөрийн сул талыг ашиглан сайхан санаатай хүний дүр үзүүлж чаддаг. Угийн хойрго учир хурц асуудлын буланг зөв тойрч сурсан байдаг. Тухтай гэр орон гял цал зүйлс нь тэдний хамгийн эрхэмлэх зүйл. Эрт гэрлэдэг. Тэд аль болох баян чинээлэг хүнийг сонгодог. Гадны өнгө зүсийг мөн их хардаг. Тэд өөрсдийн хүслийн боол болох нь ховор биш, учир нь тэд залхуу, удаан хөдөлгөөнтэй ааштай юм. Гэвч тун ухаалаг бодолтой төдийгүй аливаа цаг нь тулсан асуудалд зөв шийдвэр гаргах чадвартай хүмүүс билээ.

10 сарын 4-13
Энэ жинлүүрүүд тогтуун тайван хүмүүс тэд маргаан шуугианд дургүй. Ер нь ихэнхи жинлүүрүүд онолч бөгөөд практик нь сүүлд илэрдэг учир тэд практик улстай хамтран ажиллах дуртай. Тэд маш авьяастай янз бүрийн шинжлэх ухаанд ялан гуяа философид сайн.Тэд төрөлхийн сэхээтнүүд байдаг. Эсрэг хүйстнээ татах чадвар илүүц. Романтик дурламтгай улс. Хувь заяаны ямар ч эргэлтийг тэвчих чадвартай

10 сарын 14-23
Энэ жинлүүр өөрийн өвөрмөц зан, баялаг мөрөөдөмхий сэтгэхүйгээрээ өөрийн даруу ичимхий зантай ч бусдын дунд ялгагдаж харагддаг. Тэд маш дур булаам Тэд ойр хавийнхныгаа татах хүчтэй Эд нар эцэг эх найз нөхөддөө эрхэлсээр эрхийн тэнэг болсон байдаг. Тэд өөртөө маш хайртай учир хурц ухааныхаа дагуу юм юмны учрыг хурдан олж, өөрөөрөө бахархаж эхэлдэг. Эд нарын дунд маш ухаантай авьяаслаг хүн байдаг. энэ нь байгалиас заяасан зүйл юм. Тэд үнэнч найдвартай хань болж чаддаг. Хувь заяа нь тэдэнд сайн санаа уужим сэтгэл заяасан байдаг.

10 сарын 24-с 11 сарын 2
Энэ хилэнцүүд уран сэтгэх мэдрэмжтэй, урлагт дуртай бүхий л сайн сайханд татагддаг. Байгаль дэлхий ан амьтанд дуртай Тэд мэдлэгийн өргөн хүрээтэй. Ажилч хичээнгүй нэр хүнд алдар гавьяанд дуртай, асар их зөрүүд улс. Өөрийн зөв гэж үздэг ямар ч үед эвлэршгүй дутагдлаа хүлээдэггүй ажил амьдрал нийгэмд тэд нэр хүндтэй хүндэтгэл хүлээдэг ч түүнд дурладаг хүн цөөн. Амьдралын тэмцэл тулаан дунд явдаг. үнэнч ханиа олвол аз жаргалтай явах болно.

No comments:

Post a Comment