2 сарын 1-3
Энэ үед төрсөн хүмүүс маш харьцаа сайтай элэгсэг хүмүүс байдаг. Амьдралд тэд өндөр шаардлага тавьж , удирдах албан тушаалд дэвших явдал ч байна. Өөрийн үзэл бодлоо тодорхой үндэслэлтэй илэрхийлдэг. Тэд дандаа гоо сайхан , өндөрлөгрүү тэмүүлдэг. Тэд ердийн байдалд дургүй энгийн хүмүүс тэдний нүдэнд өртдөггүй.
Тэдний сэтгэлийг татахад маш өвөрмөц гоц сонирхолтой үйл явдал хэрэгтэй Тэд дандаа шинэ юмны эрэлд байдаг. Тэднийг хуучин юм ядрааж шинэ соргог зүйл сэхээн сэргээдэг. Тэдний амьдрал шинэ юмны төлөө хөөцөлдөн нэг нэгээ сольж явдагт оршино. Иймээс тэд үхэхийг яардаггүй.
2 сарын 4-9
Энэ үед төрсөн хүмүүсийн байдал жүжигчин шиг байдалтай . тэд өнгө үзэмж , гоо сайхныг хослуулсан мөн элэгсэг ааштай ганцаардлыг тэд үзэн яддаг. Хүмүүсийн өөртөө таалагдсан , үгүйгээр ялгаж үздэг. Нэг хүнтэй удаан хугацаанд харьцах тусам тэд тэр хүнийхээ бодол санаа тэр ч бүү хэл тэр хүний хэрэглэдэг үгийг ч хэрэглэж ирдэг. Хүнтэй харьцах харьцаандаа ямар нэгэн бодол санаа агуулдаггүй байдаг. Тэд тантай ярьж суугаад бүх юмыг чинь хүлээн зөвшөөрч байгаа мэт байснаа ярианы төгсгөлд тантай шал өөр байр суурь эзэлсэн байдаг. Энэ хүнтэй нэг зүйл тохирч , санаа нийлсэн бол тэр дор нь л шийдэх хэрэгтэй хэрэв дараа маргааш гэвэл хэдийнээ өөрчилж орхино Иймд ямааны мах халуун дээрээ гэсэн байдлаар шийдэх хэрэгтэй. Энэ хүмүүс зохион байгуулагчийн чадвар сайн , тэд дарга. Удирдлага болох нь ховор зүйл биш. Тэд өөрийг ядраах явдал их учир ийм талын өвчин их тусдаг. Хайр дурлал нь халуун янаг боловч партнераа олон сольдог.
2 сарын 10
Энэ өдөр төрсөн хүмүүс маш эелдэг элэгсэг харьцаа сайтай , авьяаслаг мөн жүжигчид байдаг. Найз нөхдийн хувьд бөх бат холбоотой , харин эхнэр нөхрийн холбоо удаан бат бэх биш. Амьдралдаа тэд буурьтай ханддаг ч тохиолдлын харьцаанд ордог (хайр сэтгэлийн)Энэ явдал нь тэднийг хайр дурлал гэр бүлийн асуудалд ороход хүргэдэг. Бумба гэнэт дурлаж хүчтэй сэтгэл хөдлөлд ордог ч энэ байдал дорхноо дарагддаг. Суух гэр бүл болох асуудал сөхөгдмөгц тэд чимээгүй алга болдог. Тэд амьдралдаа удаан хугацаагаар хайр сэтгэлийн харьцаатай байсан ч сууж нийлэхийг оролддоггүй. Тэд байнга дурлаж больж явсаар амьдралдаа онцгой шийдэмгий зорилтод хүрч чаддаггүй Энэ бумбуудыг ирээдүйгээрээ амьдрагч гэдэг. Амьдралын эхний хагаст маш болгоомжтой байх хэрэгтэй, яагаад гэвэл осол эндэл их учир нь амьдралынх нь 2 дахь үе нь илүү аз жаргалтай, найз нөхөд асрамжлагчийн тусламжтайгаар сайхан амьдарна.
2 сарын 11-16
Энэ өдрүүдэд төрсөн хүмүүс маш булбарай, сул дорой юм шиг мөртлөө хувь заяаны цохилтыг өөр дээрээ хүлээж авах чадвартай хүмүүс байдаг. Өөрийн оюун санааны түвшингийн дагуу тэд тэмцэгчид , хууль зөрчигчид тэдэнтэй тэмцэгчид дарга удирдагчидтай байнга зөрдөг
Тэд дандаа ядарсан зүдэрсэнд тусалдаг тэдний төлөө тэмцэгчид юм.
Амьдралын эхний үед тэдний амьдралд утоп үзэлтэй янз бүрийн үзэл санаа агуулж тэмцэж өөрийгөө ч золиослохоос айдаггүй байх бөгөөд амьдралын 2-дахь үе нь арай тогтуун болдог. Орчингоо ойлгож арай энэрэнгүй , дайсагнах үзэн ядах нь арилдаг Энэ хүмүүс үргэлж шинэ юм сэдэж шинэ соргог зүйлийн эрэлд морддог . Хайр дурлалд тэд халуун , тэд ямагт дутуу дулимаг юманд дургүй , тэдний уриа “Бүхэлд нь авах буюу эсвэл юу ч хэрэггүй” Энэ хүмүүс маш үнэнч шударга үг нь хийж байгаа зүйлтэйгээ нийцэж байх ёстой гэж үздэг.
2 сарын 19
Энэ бумбууд дэгжин, донжтой байдлаараа анхаарал татна. Түүнээс гадна тэд маш их сонирхолтой үг ярианы онцлогтой харьцагчид юм. Тэд хөгжилтэй зан, аальгүй донжтой байдлаараа ялгагддаг. Тэд жүжиглэх авьяастай. Мөн ихэнх нь хөгжмийн авьяастай, үүнийгээ амьдралын амжилт болгон хэрэглэдэг. Тэдний бага балчираасаа сонирхож явсан зүйлүүд нь амжилтанд хүргэдэг. Жнь: Уран зохиол, яруу найраг , жүжгийн зохиол, техникийн шинжлэх ухаан, авто тээвэр, телевиз, радио гэх мэт. Мөн тэдний сэтгэл санаа хүмүүнлэгийн салбар өөрийгөө золиослосон хайр дурлал зэрэгт буцалтгүй гүн орж болох юм. Тэд өндөрлөгийг эрмэлздэг, үзэл бодлоо өндөрт хүргэхийг хичээдэг. Урт удаан настай байдаг. Амьдралынх нь 2 дах хэсэг нь эхнийхээсээ өөр арай илүү аз жаргалтай байдаг. Биет байдалд тэдний амьдралд сүйрэл гэнэтийн тохиолдол байх болно. Оюун ухааны хувьд –Сэтгэл цэвэршсэн зүрх сэтгэл нь өндөрлөгт хүрэхийг хүсдэг. Энэ ордонд төрсөн хүн бүх дарлал милатристуудын эсрэг тууштай тэмцэгчид байдаг. Энэ хүмүүс ариун цагаан сэтгэлтэй, маш мэдрэмтгий хүмүүс байдаг. Их хүмүүнлэг тусархаг хүмүүс . Ийм хүмүүст анхны харцаар дурлах нь юу ч биш , гэнэт амьдрал зохиож хар нялхаараа хүнтэй ханилах тохиолдол ч байдаг, эсвэл 30-35 насандаа жинхэнэ хайраа олж авах явдал ч бий. Тэд салах нийлэх , хагацах бэлэвсрэх явдал тэдэнд ихээр учирдаг.
2 сарын 20-29
Энэ үед төрсөн загасууд зохион бүтээгч соён гэгээрүүлэгч ухаантай . Тэд өөрчлөн байгуулалт, соён гэгээрүүлэх зэрэг үйлсийн төлөө амь биеэ хайхрахгүй зүтгэдэг. Загасууд бодь сэтгэлт энэрэнгүй хүмүүс юм. Тэд дандаа хүнд туслах, асрах, асрамжлахад бэлэн байдаг. Гэвч өөрсдөө тэд тогтвортой зан араншинтай улс биш юм. Амархан гомдоно, хүнд хандах байдал нь сонирхолгүй болно. Энэ бүхэн нь тэдний биеийн байдалд ч ихээр нөлөөлнө. Тэдний биеийн байдал сэтгэл санааны өөрчлөлт нь сарны байдлаас их хамаардаг. Тэргэл сартай үед загасуудын бие сайн байдаг . Тэд цовоо сэргэлэн хөгжилтэй, хүч чадал энерги ихтэй эрчтэй байх бөгөөд шинэ сар гарахад удаан юм бүхэнд сонирхолгүй маш их ядардаг. Тэдэнтэй харьцахдаа уцаар уургүй, бүдүүлэг байдал гаргахгүй байх ёстой. Тэдэнд ямар нэгэн зүйлийг тулган шаардах хэрэггүй өөрийн эрхэнд оруулахыг бүр ч шаардаж болохгүй . Тэдэнтэй эелдэг зөөлөн энхрий хандаж харьцах хэрэгтэй. Хэрэв энэ загастай ойрын холбоо тогтоохыг бодож байвал тэдэнтэй маш эелдэг, тэдний үзэл бодол санааг нь хүлээн авч сонирхож дэмжиж байгаагаа илэрхий харуулах ёстой. Тэдэнтэй харьцах ярианы сэдэв тэдний сонирхол дуртай ажил зэрэг юм. Тэд маш романтик хүмүүс дуу бүжиг, уран зохиол, яруу найрагт дуртай байдаг. Гэвч тэд ертөнцийг танин мэдэх, байгалийн нууцыг судлах, ид шид зурхайг сонирхдог, үүндээ ч тэд тодорхой хэмжээний амжилт олдог. Тэдний юу бодож байгааг хэн ч тааж мэддэггүй, бодол санаандаа юу агуулж байгаагаа маш сайн нууж чаддаг. Юм бүхэнд хурдан дасаж оюун санааны уян хатан байдал нь тэдний ямар нэгэн ажил бүтээлд нь сайнаар нөлөөлж амжилтанд хүргэдэг. Тэд ядуурлаас айдаг тиймд тэдний хамгийн онцлох хүсэл нь материалаг байдлаар хангагдах юм . Нэг их аз жаргалыг тэд гэр бүлийн явц эдлэхгүй. Тэд материалаг байдлаа сайжруулж баяжихын буюу халуун дулаан байртай байхыг хүсэж гэрлэх байдал их байдаг. Харин гэрлэх гэдэг нь тэдний хувьд харанхуй намаг гэж үздэг. Хайр дурлалын хувьд үнэнч жинхэнэ хайрыг хүсдэг гэвч статистикийн үзүүлэлтээр энэ загасын 3 хүний нэг нь бэлэвсэрч салсан, гэнэтийн ослоор ханиа алдсан нь тодорхой байна. Гэвч загасууд голдуу живдэггүй Амьдралын нугачаанд алдсан зүйлээ ямар нэгэн тохиолдлын явцад эргэн олдог, заримдаа өөрийнхөө хүч чармайлтаараа бий болгодог. Энэ хүмүүсийг уналтын байдлаа тэдний өөрсдийнх нь гэрэл гэгээтэй үзэл бодол урвуулан бодох зөгнөж байдаг нь их тус болдог. Мөн эдгээр хүмүүс ямар нэгэн гаж байдалтай байдаг, эсвэл төрөлхийн ч юм уу, аль эсвэл гэнэтийн ослоос ч юмуу өвчин эмгэгээс ч үлдсэн юмуу энэ нь илт буюу далд харагддаг.
Wednesday, October 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment