Сонирхолтой санал асуулга

Wednesday, October 21, 2009

Төрсөн өдрийн тань төөрөг зурхай No 1

1 сарын 1
Энэ хүмүүс голдуу өөрийн дотуур санаандаа итгэж байж амьдардаг. Нийтийн дунд тэд зөвхөн “биетээр” л оролцдог, юу гэвэл тэд шал өөр юм бодож шал өөр газар сэтгэл нь явж байдаг.
Матрын ордныхны нийтлэг зан болох ганцаараа байх тун дуртай. Тэд өөрсдийн ажил амьдралд тулгамдсан асуудал зэргийн тухай ярьдаггүй, сэтгэл санаа, бодлоо ил гаргадаггүй. Тэд өөрийн материаллаг байдлаа өөрийн гараар бүтээдэг учир тэдний нийгмийн байдал нь тэдний өөрийнх нь хүч чадлаар бүтээгдсэн байдаг юм. Энэ хүмүүсийн амьдрал голдуу хямралд орох тохиолдлоор элбэг байдаг. Яагаад гэвэл тэд нэг хязгаараас нөгөөд хүрэх үйлдэл их хийдэг учир тэдэнд өөрсдийнх нь араншин ааш зангийн өөрчлөлт , дотоод сэтгэлгээний зөрчил нь бас маш их садаа болдог. Энэ хүмүүс өөрийн их дотоод тамир, асар их сэтгэлийн тэнхээтэй мөртлөө гутранги, юм бүхнийг үгүйсгэсэн мөхөс бодолтой байдаг. Тэдэнтэй харьцахдаа маш энэрэнгүй, сайн сайхныг хүссэнээр харьцах ёстой Мөн танд зөвлөхөд тэдэнтэй албан ёсны яриа хэлэлцээр хийх шаардлага гарвал тэднийг гутранги байдлаас гаргах хэрэгтэй. Жишээ нь үгний холбоо инээдтэй, үйл явдал зохимжтой, хөгжилтэй яриа өрнүүлэх, хайр дурлал, гэр бүл, гэр бүлийн амьдрал, нууц амьдрал зэрэг нь матруудад маш их гуниг, урам хугаралтай авчирдаг. Гэхдээ энэ хүмүүс өөрсдийнхөө санаа нийлдэг хүмүүст маш их анхаарал тавьж үнэнч байдаг. Биеийн байдлын хувьд тэднийг 42 нас хүртэл янз бүрийн муу тохиолдлууд таарах нь их байдаг Энэ нь ердийн ослууд, хүнд осол, хүнд өвчин гэх мэт. Ерөнхийдөө урт насладаг, гэвч архаг өвчинд нэрвэгдэх нь их тохиолддог.
1 сарын 2-10
Энэ матрууд нь хүйтэн тооцоотой ухаан, эрчимтэй уйгагүй тэвчээр , сахилга баттайгаараа ялгардаг. Тэд нуугдмал зантай, юм бүхнийг өөрөө бүтээх эрмэлзэл дүүрэн, биеэ авч явж чаддаг хүмүүс. Нийтийн дунд тэднийг буурьтай хүн гэж ярьдаг. Амьдралд гэр бүлдээ тэд хатуу эх эцэг байдаг. Дотроо бодолтой , хатуу хүмүүс учир тэд голдуу дүнсгэр байдаг бөгөөд зүрхний баясал тэдэнд тун цөөн тохиолддог. Жинхэнэ анд найз тэдэнд бага байдаг. Хамтрах нийтэч зан бүр ч байхгүй шахуу байдаг. Харин энэ матартай нэгэнт дотносон бас тэдний итгэлийг олсон бол тэдэнтэй харьцах байдал /ажил хэрэгч, анд нөхрийн, хайр дурлалын холбоо маш бат бөх/ хүчтэй байдаг юм. Хувийн амьдралд, хайр дурлал , гэр бүлийн байдал нь мөн л зөрчил гунигтай байдал их учирдаг. үүний нэг шалтгаан нь тэдний дэндүү сэтгэлээ барих хүйтэн хөндий зан нь нөлөөлдөг. Тэдний бие сэтгэл амирлангуй байдаг ганц зүйл нь ажил уран бүтээл туурвих явдал юм. Статистикийн үзүүлэлтээр яг энэ матруудад бэлэвсэн эмэгтэй, эрэгтэйчүүд их байдаг гэж гарсан байдаг.

1 сарын 11
Энэ өдрийн хүмүүс өөрийн чамин дэгжин, оргиналь байдлаараа ялгардаг. Энэ хүмүүс шинжлэх ухаанд эрмэлзэлтэй, ажилч хичээнгүй, маш их нэр хүндэд дуртай байдаг. Гэвч тэдний амьдралд өөрсдийнх нь зөрүүд гажууд зан мөн биелэгдэшгүй мөрөөдөл зэрэг нь амьдралдаа хүрэх замд нь садаа болдог юм. Энэ хүмүүс нь хүмүүст үзэн ядалт, найрсаг байдал хурц илэрдэг Харин тэднийг зарим хүн ердөө ч үздэггүй, зай барьж явахыг боддог. Энэ нь юунд вэ гэвэл тэд өөрийн ухаан бодол, энергээ зөвхөн өөрийнхөө төлөө зарцуулдаг . Өөрийнхөө мууг харахгүй зөвхөн хүний мууг, дорой байдлыг илрүүлэх нь тэдний төрөлхийн хэрсүү зан юм. Муу, дорой, сул талыг нь өөртөө ашигтайгаар ашигладаг юм. Өөрийн ойр дотныхныгоо хамгаалах чадвартай, гэр бүлдээ хүйтэн ханддаг боловч Маш их үүрэг хариуцлага хүлээж явдаг учир сална гэсэн ойлголт бараг байдаггүй. Энэ матрууд үнэнч халамжтай боловч хувийн амьдрал нь аз жаргалтай байдаггүй. Энэ хүмүүс өөрийгөө маш сайн барьж чаддаг, биеэ сайхан авч явдаг. Тэдэнтэй гэрээ хэлэлцээ хийхдээ болгоомжтой яарахгүй байх хэрэгтэй.

1 сарын 12-20
Энэ үед төрсөн хүмүүс нь төрөлхийн тэвчээр хатуужилтай , Гоё ааштай хүмүүс байдаг Заримдаа тэд хүмүүсийн алдаа дутагдал , төөрөгдлийг нь огт өршөөдөггүй Ихэнхи энэ үеийн матрууд дотроо ч болтугай цэргийн эрдэм армид ажиллахыг хүсдэг. Тэд өөрийнхөө амьдралыг ухаалаг төлөвлөдөг, үйл явдлыг дэс дараатай эрэмбэтэй байлгаж нэг мөчийн сул дорой байдалд ордоггүй . Нийтэд ялангуяа өөрийн мэргэжлийн түвшинд эдгээр хүмүүс хүндэтгэл найдварыг төрүүлдэг Тэдний дээрэнгүй байдлыг өршөөх нэг зүйл бол тэдний хошин шог элэглэлийг ойлгодогт байдаг. Тэдний амьдралд ажил солих гэр орноороо нүүх , хол аялах,
Удаан хугацааны зугаалга их тохиолддог. Энэ матрууд гэр бүлийн хувьд маш найдвартай үнэнч, халамжтай хүмүүс юм. Жил өнгөрөх тусам хайр сэтгэл хөрч ирэх үед тэдний нэгэндээ дасах нь улам ихсэж гэр бүл орон гэр хань ижилдээ улам ч их халамжтай болдог. Насан туршдаа гэр орны нөмөр нөлөө, халамжит хань хад чулуу мэт байдаг. Асар их найдвар үнэнч сэтгэлийг хадгалж үлдэх, амьдралын бүх зовлон зүдгүүр нугачааг давах тэвчээртэй хүмүүс юм. Харин өмч хөрөнгөө алдах ямар ч тохиолдолд(Жнь гал, үер, болон бусад зовлон бэрхшээлээс)
Тэд өөрийн биед тохиолдох өвчин зовлон гэнэтийн осол зэргийг ч үл хамааран илүү их сэтгэлээр унадаг. Энэ үед тэд томдуугарч сэтгэлийнхээ хадгалсан уй гашууг ихээр гаргаж гуниг гутрал дүүрэн болж ирнэ. Амьдралын явцад ноён нуруугаа алдвал хойшид тэд янз бүрийн өвчин хуучтай болдог. Иймд тэд үлдсэн насандаа ойр дотныхны асрамжид байх болно.

1 сарын 21-24-нд
Бумбууд жинхэнэ хувиа бодогч юм. Амьдралаа маш нягт нямбай төлөвлөгөөтэй, өөрийн бодол санаа тооцоог ашиглан маш өвөрмөц зохиодог. Хүн өөлөхийн аргагүйгээр өөрийн үзэл бодлоо илэрхийлж чаддаг. Амьдралд нь өөртөө итгэлтэй, шийдэмгий зохион бүтээх чадвартай нь маш хөдөлмөрч, ажиллах хүч чадвар идэвхи дайчин байдлаараа олж авч, хамт олныхоо хүндэтгэлийг хүлээдэг. Гавьяа шагналыг тэд өөрийнхөө нүр их хөдөлмөр чадлаараа олж авдаг.
Ихэнхи бумба нь нээлттэй , хааяа нэг нь нуугдмал чанартай байдаг. Тэд дөлгөөн биеэ барьж чаддаг , Ямар ч үед биеэ цэвэр аваад гардаг гэвч тэд өөрийн тойрон хүрээлэгчдэд маш их хатуу зарчимч, алдаа дутагдлыг нь хэзээ ч уучилдаггүй . зан чанарт нь дээрэнгүй үзэл илэрдэг ч сайн санаатай сайхан сэтгэлтэй хүмүүс. Тэд бараг маргалддаггүй, хэрэлдэх нь тун ховор. Харин өөрсдийн нь үзэл бодолд хамаатай байвал түүнийгээ маш хүчтэй хамгаалж байдаг, мөн найз нөхөд, ойр дотныхныхоо төлөө мөн адил. Тэд хүчирхийллийг үзэн яддаг, маш их энерги хүч чадлаа гаргаж тэмцэж зөрүү муйхар ааш ч гаргаж чаддаг Тэд удаан насалж эрч хүчтэй үр бүтээлтэй амьдардаг. Гадны нөлөө л орохгүй бол

1 сарын 25-30
Бумбын энэ үед төрсөн хүмүүс маш өвөрмөц бодолтой бөгөөд зарим хүмүүс тэднийг хачин хүн гэж үздэг.
Ажил нь сэтгэлд нь хүрдэггүй, мөнгөний гачигдал нь бараг насан туршид нь дагалддаг. Энэ хүмүүс маш тусархуу, өгөөмөр хүмүүс, ажилдаа хайхрамж муутай мөн өөрийн дор захирагддаг. хүмүүст ширүүн ханддаг. Тэд бодсон санснаа ярьдаг учир “хачин” гэдэг хоч зүүдэг. Тэд хар багаасаа электрон техниктэй холбоотой байдаг Тэд өөрийн амьдралаа тооцоолон бодох, электрон техниктэй холбож голдуу сансрын, атомын нисэх хүчин, хөлөг онгоцны үйлдвэр зэрэгт ажилладаг. Харин тэдний ажиллах хүрээ бол ямар нэгэн холбоо : Телевиз, радио, авто тээвэр гэх мэт Тэд хүмүүсийн өөрийн цэмцгэр чамин байдлаараа татах чадвартай Ямар ч юманд тэд өөрийн гэсэн гэрэл гэгээ , өнгө аяс оруулдаг. Мөн тэд шөнийн түүдэг гал , сартай шөнө, зэргийг эрхэмлэж найз нөхөдтэйгээ ярилцах, сэтгэлээ нээх нь таатай орчин бий болгодог. Энэ хүмүүс сонирхолтой аялагчид, уран цэцэн үгтэй хөөрөлдөгчид байдаг. Ганцаардлыг тэд муу давдаг. Харин амьдралын цохилт, сөрөг нөлөөг сайн давж туулах эсэргүүцэж чаддаг. Өөрийн үзэл бодол , Төлөвлөгөөг тэд амьдралдаа хэрэгжүүлэхийг боддог бөгөөд түүнийгээ асар их тэвчээр , тэнхээ гаргаж хийдэг.

No comments:

Post a Comment