Мэлхий
Цэвэр ариун сэтгэлтэй, халамжтай хүмүүс. Хайртай дотны хүндээ үнэнч
, илэн далангүй ханддаг. Тэдний жинхэнэ мөн чанарыг танихад урт хугацаа шаардагдана. Тэд маш эмзэг сэтгэлийн хөдөлгөөнтэй. Хэзээ ч хувирч өөрчлөгддөггүй, тэсвэр тэвчээртэй. Тэд заяа тавиландаа захирагдахаас өөр аргаггүй гэж үздэг. Мөн хүмүүсийн сэтгэл санааны байдлыг нарийн мэддэг. Сэтгэлийн хямралд өртөмтгий, ийм үөд тэднийг ойлгодог хүмүүс л тусалж чадна.
Арслан
Ихэвчлэн манлайлан удирдагч байдаг. Өгөөмөр, шургуу хичээнгүй зантай. Мөн чанартаа эргэлзэмхий, шийдэж ядсан зантай. Гадаад Үзэмжиндээ их анхаардаг. Хайртай дотны хүмүүстээ халамжтай, бэлэг сэлт өгч өгөөмөр сэтгэл гаргадаг, зугаа цэнгэлд дуртай. Бусдын зан байдлыг мэдэрч чаддаггүй, тэднээс өгч буй дохио сануулгыг ойлгодоггүй. Заримдаа тэдэнд эвлэг зан дутагддаг. Бусдад магтаалаар тал засч өөртөө татдаг. Хэрцгий дураараа. Тэдний хувьд хамгийн чухал нь удирдан захирч, хайрлаж, хайрлуулж байх явдал юм.
Охин
Оюуны өндөр хөгжилтэй, прагматик, хийсвэрлэл, мөрөөдөлд хэзээч автдаггүй. Танихгүй хүмүүсийн хажууд биөэ барьдаг, ярианд голлогч болж чаддаггүй. Охиныхны нэгэн гайхамшигт чанар бол тухайн нөхцөл байдлын мөн чанарыг тод томруунаар харж чаддагт оршино. Цаг баримталдаг, нямбай, арвич хямгач, дур булаам, итгэл даадаг. Хэт өндөр шаардлага тавьдагаасаа болоод найз нөхдөө алддаг, хөнгөн амьдралд дуртай. Хамгийн шургуу хөдөлмөрлөгчид.
Wednesday, October 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment