Сонирхолтой санал асуулга

Wednesday, October 21, 2009

Төрсөн өдрийн тань төөрөг зурхай No 2

11 сарын 3-11
Энэ ордныхон шинжлэх ухаан техник, соёл урлагт авьяастай хүмүүс Тэд хөгжимчин зураач болдог. Тэд нэр төрд дуртай дуртай биш ч алдар гавьяанд дуртай. Уран бүтээлээ ганцаараа туурвих дуртай. Хэрэгтэй хүнээ амархан олдог . тогтоомж сайтай. Алиа хошин зантай. Түргэн ууртай шүүмжлэгч хүмүүс. Хувийн харьцаанд тэд анхаарал халамжтай байдаг. Хайр дурлал нь халуун оргилуун байдаг. Салалт ховор.


11 сарын 12
Маш хянуур тооцоотой уран сэтгэмжтэй , авхаалжтай хүмүүс юм. Хүч чадал ихтэй энерги нь дуусашгүй маш шалмаг . Тэд амьдралдаа хэзээ ч бууж өгдөггүй ялан дийлдэг. Тэд шулуун зам нь хаалттай байвал тойроод явж чаддаг. Хүнд итгэх нь муу, хардах сэрдэх нь их байдаг. Доод тушаалынхандаа хатуу ханддаг. Өөрийн алдаагаа нууж чаддаг. Энэ хилэнцүүд гал халуун дурлаж, зэрлэг үзэн ядаж чаддаг. Тэд дотуур тамиртай маш их ууртай учир гэмт хэрэг хийхээс буцдаггүй , гэр бүлийн урвалтыг тэвчдэггүй.


11 сарын 13-21
Тэд үзэмжтэй, татах хүчтэй, тэднийг ер бусын хүчтэй, халуун, биеэ барьж чаддаг.Бие даасан чадварлаг хүмүүс сэтгэлийг нь татдаг. Тэд сэтгэлийн амирлангуй байдал, мөрөөдөмтгий байдалд байдаг. Гэр бүл хайр сэтгэл анд нөхдийн хувьд тэд үнэнч партнер юм. Ямар ч үед ажилч хичээнгүй самбаатай байдаг.

11 сарын 22
Хатуу зоримог өөрийн хүчинд итгэлтэй шулуун шударга, дандаа илэн далангүй байдаг. Заримдаа бүдүүлэг, хүч хэрэглэх ч явдал байдаг. Тэд төрөлхийн “Мөрдөгч” тэднээс юу ч нууж үл чадна. Хилэнц нь өөрийн эхнэр хүүхдээ өөрийнхөө өмч гэж үздэг. Ажилч хичээнгүй зан нь насан өөд болтлоо хадгалагддаг.

11 сарын 23-с12-р сарын 1
Ирээдүйг бусдаас илүү мэдэрч, амьдралынхаа чигийг төлөвлөдөг, өндөр шаардлага тавьдаг. Тэдний төрөлхийн мэдрэмж нь үйл ажилд нь тусалж, муу юмнаас хол явж чаддаг. Энэ нумууд маш их нэр төрд дуртай хатуу шаардлага тавьдаг, асар их сэтгэлийн тэнхээтэй улс юм. Тэд өөрийн ажил амьдралд хошуу дүрэхийг эрс эсэргүүцдэг. Ихэнхдээ тэд сайн санаатай үнэнч зарчимч хүмүүс. Өөрт нь итгэсэн хүнд сайн, амьдралд тэд хайр дурлал мөнгө хоёрыг хослуулахыг хичээдэг. Жинхэнэ хайраа олсон тохиолдолд үнэнч найдвартай хань болдог.

12 сарын 2
Шинжлэх ухаанд авьяастай эрх чөлөө бие даасан өөрийн “би” гэдэгт итгэлтэй хүмүүс юм. Эд нар хууль цаазын өмгөөлөгч нар болбол амжилт олдог. Тэд шантрамтгай улс биш. “Өнөөдөр болоогүй бол маргааш болно” гэсэн уриатай Энэ нь тэдэнд тус болдог.

12 сарын 3-11
Энэ ордныхон тооцоотой сахилга баттай гүйцэтгэгч мөн харьцаа сайтай хүмүүс юм. Энэ хүмүүсийг янз бүрийн хэргэм цол. Шагнал, эрх мэдэл татдаг. Ойр тойрныхоо хүмүүсээс бахархал магтаалыг хүсдэг. Нийгэмд өндөр байр суурь эзэлдэг. Материаллаг эд зүйл цуглуулж өөрийгөө одоо болон ирээдүйдээ хангалуун байлгахыг эрмэлздэг. Ямар ч мэргэжлийг хурдан, амархан эзэмшиж чаддаг. Амжилтад хүрэхдээ маш түргэн . Тэдний аз жаргал үүнд л байгаа юм.

12 сарын 12
Энэ ордных нээлттэй зантай, уран сэтгэмжтэй саруул ухаантай, авьяаслаг хүмүүс бөгөөд өөрийн мэргэжлээрээ өндөрлөгт хүрч чадахуйц хүмүүс. Эднийг соёл урлаг татдаг. Тэд уран зохиолд дуртай байгаль ан амьтанд дуртай ялан гуяа адуу нохой зэрэгт. Цэл залуугаасаа тэд аз жаргалын эрэлд гардаг. Тэд төрөлх гэр орноосоо эрт явдаг. Дандаа идэвхитэй байдаг. Мөнхийн залуу сэтгэхүй романтик юм юманд тэмүүлсэн байдал нь Тэдний гол чанар юм. Хайр дурлал дотны харьцааг эртнээс мэддэг учир гэрлэлт цөөн салалт их байдаг.

12 сарын 13-21
Энэ ордныхон философи сэтгэлгээтэй, зальтай, авхаалжтай, овжин улс. Тэд наймаа хийж залилж сурсан хүмүүс байдаг учир бүх юм таны талд биш тэдний талд байдагт та гайхах хэрэггүй Тэд амархан асч идэвхитэй амьдарч, найз нөхөд андууд олонтой байдаг. Дурлалын хувьд мэдлэг ихтэй 1.2…10 дахь болон хязгааргүй олноос амьдралын ханиа олох нь ховор
Харин насныхаа хоёр дахь үед голдуу гадаад хүнтэй амьдралаа холбодог. Энэ нумуудыг үргэлж амжилт дагадаг.

12 сарын 22
Эд нар маш өвөрмөц онцлогтой. Тэр нь юу гэвэл тэд нар нас ахих тусам гоо үзэмж, дур булаам байдлаа алдахгүй улам ч илүү болдог. Жнь: 30-35 насандаа тэд 18 настай байснаасаа илүү гоё харагддаг. Гэвч тэдний хайрыг олж авахад их хэцүү Тэд нэвт харах чадвартай, болгоомжтой ажил хэрэгч улс. Тэдний юманд хянуур хандах нь гарамгай. Тэд юун түрүүнд өөрийгөө урьтал болгодог. Тэд хүнд тусалсан ч өөрт ямар ашигтайг харж байж болдог. Улс төрд зүтгэх нь их.

12 сарын 23-31
Эд яс махны хуучны үзэлчид, бодит байдлыг эрхэмлэгчид юм. Бүх юмыг энд газар дээр авахыг хүсдэг. Тийм ч учир өтөл насандаа амьдралын бүх баян эд хөрөнгө, байр машин, банканд мөнгөтэй болсон байдаг. Мөн найдвартай ханьтай болсон байдаг. Энэ бүхнийг тэд өөрийн хөдөлмөрч байдал, саруул ухааны үр дүнд олсон байдаг юм. Энэ байдал тэдэнд аз жаргал сэтгэл амар байдлыг төрүүлдэг. Хуурамч анд мөн өөрийн муугаас амьдрал нь муу талруу эргэх тохиолдол байдаг. Анхны гэрлэлт нь голдуу аз жаргалтай байдаг ч төдөлгүй салдаг гэмтэй.

No comments:

Post a Comment