
Хонь
Хонины ордныхон бусдад нөлөөлөх авьяастай.
Хүчирхэг биөэ даасан үзэл бодолтой бусдын анхаарлыг зүй ёсоор татдаг аливаа зүйлийн мөн чанарыг дор нь ойлгодог. Амьдралаа зохиож чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Худлаа ярьж чаддаггүй. Хүүхдэрхүү чанар бусдын нүдэнд шууд тусдаг. Энэ ордныхныг эсвэл хайрлаж эсвэл үзэн яддаг. Бусдыг таньж мэдэхдээ тааруу, хүний зан аашын нарийн ширийнийг мэддэггүй. Тиймээс хүмүүстэй үл ойлголцох нь элбэг. Гялалзсан хурц ухаантай.
Yхэр
Бусдын хайр хүндэтгэлийг хүлээж чаддаг, ухамсартай. Дотны хүмүүстээ эелдэг зөөлөн хандаж хайрлаж хамгаалдаг. Хүмүүсийг байгаагаар нь хүлээн авдаг, өөрийгөө хянах гайхалтай чадвартай. Ухаандаа захирагдахаас илүү зөн билгээ дагадаг. Найз нөхдөө үнэлдэг, тэдэндээ Үнэнч бөгөөд өндөр шаардлага тавьдаг. Бусдаас санаа бодол, сэтгэлийн хөдөлгөөнөө нуудаг. Хэнтэй ч эөлдэг боловсон харьцдаг. Барагтайд уурладаггүй, нэг уурлавал аймшигтай. Урлаг хөгжимд дуртай.
Ихэр
Хоёрдмол шинжтэй, баяр баясгалангаар дүүрэн, цэцэн үгтэй, түргэн ууртай, эмзэглэхдээ амархан. Амьдралыхаа ихэнхийг сурч өнгөрүүлдэг. Сурсан судалсан болгоноо ашигладаг. Шинэлэг зүйлийг хүлээн авахдаа сайн. Уран илтгэгчийн авъяастай. Болхидуу хүмүүсийг тэвчдэггүй. Дээдсийн хүрээлэлд багтахыг хүсдэг. Бусдын хувьд оньсого. Нөхцөл байдалдаа амархан зохицож, өөрийн үзэл бодол, зан аашаа өөрчилдөг. Дотны хүн найз нөхөддөө шүүмжлэлтэй ханддаг.

No comments:
Post a Comment